Ойрын үед их уйлдаг болчихлоо. Ном уншсан ч уйлаад, нойл орсон ч уйлаад, гэртээ байсан ч уйлаад, гадуур гарсан ч уйлаад, гомдож нэг уйлаад, баярлаж нэг уйлаад, гуньж нэг уйлаад, санаж нэг уйлаад.
Бодвол гэрээ санаад байгаа юм болов уу? Тийм юмуу гэж бодохоор бас гэрийнхнийхээ тухай нэг их бодохгүй. Уг нь бол олон юм үзэж сонсож нүд тайлаад том болчмоор л юм. Харин ойры үед бүр л нялхраад байх боллоо. 10 жилд байхдаа хүүхдийн юм сонсож байх юм гэж найзуудыгаа загнадаг байсан хүн одоо 14 настай үеэлтэйгээ сонсдог хөгжил уншдаг ном адилхан болцон байх юм. Багадаа үзэж, сонсож байгаагүй юмнуудаа нөхөж аваад байгаа юм болов уу?
Мэдэхгүй юмдаа, урьд нь том хүн шиг л сэтгэдэг байж. Үеийнхээ хүүхдүүдтэй хэр бараг яриа таардаггүй, томчуудын ярианд оролцлоо гэж дандаа загнуулдах хүүхэд байсансан. Одоо ч ялгаа алга үеийн хүүхдүүдийн яриа арай л сүртэй санагдаад дүү нартайгаа л яриа нийлдэг болцон байх юм. Дэндүү чухал юм ярихаар нь бачимдаад уйлчаад байх юм.
Багадаа мэддэг байвал зүгээр гэж мэдлэг болгож авж байсан үлгэрүүддээ одоо л итгэж, хэзээ нэгэн цагт биелчих юмшиг санагдаад гэгэлзээд байхын.
Гэрийнхнийхээ өмнө аль хэдийн хариуцлага үүрдэг байсан том охин ингээд буцаад аав, ээжийн эрх охин болчихсын болов уу? Хурдхан ажил хийж их мөнгө олоод тусдаа гарч амьдрал зохиохыг хүсдэг байсан хүн одоо зүгээр л дуртай зүйлээ хийж, инээж хөөрч явмаар санагддаг болчихлоо. Хүн ингэж том болдог бол сонирхолтой л юм. Зүгээр л тогломоор байна.
0 comments:
Post a Comment